Москва хотод Ростроповичийн дурсгалыг өнөөдөр тэмдэглэж байна. Тэрээр 2 жилийн өмнө нас барсан юм. Ростропович 1966 онд ЗХУ-ын ардын жүжигчин цол хүртэж, үүний урьд ЗХУ-ын Сталин, Ленины шагнал хуртэж байсан юм. Гэсэн ч түүнийг эх оронд нь хавчиж, шахаж байлаа. Тэрээр 1974 онд ЗХУ-аас явж, 1978 онд зөвлөлтийн харьят байх эрхгүй болсон юм. 1990 онд түүний иргэний харьялал, цол шагналыг нь сэргээсэн байна. Ростропович хөгжмийн зохиолч төдийгүй олон нийтийн зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагч, шашин шүтэх эрх чөлөөний төлөө тэмцэгч юм. Түүний нэрийг олон орны их сургууль, урлагийн академийн хүндэт гишүүний тоонд оруулжээ. Тэрээр олон хотын хүндэт иргэн билээ.