0Жүдогийн Оросын шигшээ баг Гүржийн нийслэл Тбилис хотын спортын ордонд ням гаригт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд нийт багийн дүнгээр үнэмлэхүй ялалт байгуулав. Оросын тамирчид таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Францын шигшээ баг, гуравдугаар байрт Украины баг оров.