Туркмен улс оросын “КамАЗ”автоконцернаас 20 сая гаруй доллароор 400 автомашин худалан авч байна. Туркменистаны ерөнхийлагч Гурбангурлы Бердымухмедовын холбогдох зарлигаар оросын Татарстаны бүгд найрамдах улсын засгийн газрын төлөөлөгчидтэй хэсэн яриа хэлэлцээний төгсгөлд гэрээнд гарын үсэг зурав. Оросын КамАЗ концерний ачааны тэрэг Туркмений ачааны авто машины зах зээлийн 80 хувийг эзэлж байна. Одоогоор тэнд 12500 гаруй КамАЗ машиныг ашиглаж байна.