Амур мужийн Сковородино хотын захад өнөөдөр “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойг Хятадад салаалуулж, анхны гагнаасыг хийх ёслол боллоо. Бээжинд саяхан гарын үсэг зурсан Орос, Хятадын засгийн газар хоорондын гэрээнд энэ хоолойг барьснаар жилд 15 сая тонн түүхий эд дамжуулахаар тусгажээ. Хоолойг 2010 оны адагт барьж дуусахаар төлөвлөж байна.