Орос улс хямаралтай холбоотойгоор тусламж шаардлагатай улс оронд санхүүгийн дорвитой дэмжлэг үзүүлж байна. Орос улсын Сангийн сайд, Засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Вашингтонд ням гаригт болсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг хөгжүүлэх тухай хорооны хуралдааны үеэр ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр 2008 олны хоёрдугаар хагаст Белоруст 2 тэрбум доллар олгосон байна. Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн хямарлын эсрэг сангийн хөрөнгө 10 тэрбум доллароос бүрдэх бөгөөд Орос улс үүний 7 тэрбум долларыг оруулах бодолтой байна. Энэ санг байгуулахад Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улс оролцоно.