АНУ-ын хэд хэдэн муж улс, Мексикт дэгдсэн “гахайн томуу” өвчин дэгдэснээс Орос улс ариун цэврийн аюулгүй байдлын арга хэмжээг чангалж байна. Ерөнхий сайд В. Путин улс орны нутаг дэвсгэрт энэ өвчин дэгдэхээс сэргийлэх засгийн газрын комисс байгуулав. Нисэх буудалд хойд Америкаас ирж байгаа зорчигчдод хяналт тавих онцгой арга хэмжээ тогтоожээ. Карибын тэнгисийн сав газар, Мексик, АНУ-ын хэд хэдэн муж улсаас малын гаралтай бүтээгдэхүүн импортоор авахад хязгаарлалт тогтоосон юм. “Гахайн томуугаар” 1300 гаруй хүн халдварлаж, 100 гаруй хүн нас барсан Мексикт зорчихгүй байхыг В.Путин иргэддээ анхааруулав.