Туркмены ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Татарстаны ерөнхий сайд Рустам Минниханов тэргүүтэй төлөөлөгчидтэй Ашхабадад хийсэн уулзалтын төгсгөлд ярихдаа «Туркмен улс оросын их даацын 800 «Кам Аз» машиныг удахгүй худалдаж авна» гээд, сайн чанартай алдартай хэдэн мянган машиныг үндэсний засгийн газрын янз бүрийн салбарт ашиглаж байгааг тэмдэглэв. Кам- Аз машиныг уйлдвэрлэж байгаа Татарстаны болон Орос улсын удирдлагаас дэмжсэн Туркмены санаачилгаар Казань, Ашхабад хотуудын хооронд «Торгон их зам» хэмээх олон улсын автомашины уралдаан 9-р сар явагдахыг Кам- Аз заводын баг уралдааны тэргүүлэгчдийн нэг болхыг дурдлаа. Энэ нь манай ард түмнүүдийг нэгтгэж байгаа өвөрмөц тэмдэг гэж Бердымухамедов хэлэв. Дэлхий дээр хямрал учирсан боловч Туркменистан «Кам Аз» заводын 1040 машиныг 100 сая орчим доллараар энэ оны 2-р сард худалдаж авлаа.