Үнэ хаялцуулах Кристи дуудлага худалдааны явцад Нью-Йорк хотод оросын эд зүйлүүдийн дотроос зураач Святослав Рерихын зургийн унийг дэлхийн дээд хэмжээнд хургэж, зураачийн эцэг- Николай Рерихын хөрөг зургыг урьд зарласан үнээс 3 дахин үнтэйгээр бараг 3 сая доллараар худалдлаа. Голдуу хөрөг зургууд Святослав Рерихын нэрийг алдаршуулж туухэнд улдээсэн юм. Зураачийн техник нь үнэн алдартны шашны бурхны шүтээн зурах маягийг Буддын номын тэмдэгүүдтэй нэгтгэсэн техник юм. Оросын эд зүйлүүдийн худалдааны эхлэлийг Кристи худалдаанд оролцогчид өөдрөг санал сэтгэлтэй үнэлж, энэ нь урлагийн болон хуучин ховор эд зуйлуудийн зах зээлд нааштай дохио өгсөн гэж үзэж байна. Оросын эд зүйлүүдийн худалдаа хийсэн эхний өдөр 13 сая гаруй долларыг олсон юм