1991 онд ЗХУ-ыг бутран тарснаас оросын харьяат биш болсон, Аргентин улсад суугаа бидний эх орон нэгтнууд оросын харьяалт болох эрхийг сэргээхийг хүсч байна. Буэнос- Айрес хотод бямба гаригт болсон бага хуралд оролцогчид зохих өргөдөл Оросын засгийн газарт илгээх шийдвэр гаргав. Аргентин улсад 1930 оноос хойш орос хэлтэй олон хүн оршин сууж иржээ. Бага хурлын төлөөлөгчид саналаа нэгтгэж хамтран ажиллахад зориулсан хэд хэдэн санал тэдгээрийн дотор Аргентин улсад суугаа орос хүмүүсийн амьдралын тухай 2 хэлээр өгүүлэх сайт нээж, дуу, бүжгийн наадам зохион байгуулах тухай санал оруулав.