Эстон улсын олон нийтийн «Шөнийн харуул» хэмээх хөдөлгөөн Таллин хотод 2007 оны 4-р сар гарсан үйл явдлын 2 жилийн ойг тэмдэглэж байна. Тынисмяги толгойд зөвлөлтийн цэргүүдийн оршуулсан газрыг эстоны эрх баригчид тэр үед малтаж, Чөлөөлөгч цэрэгт зориулан босгосон хүрэл хөшөөг хотын төвээс цэргийн оршуулалтын газарт шилжүүлсэн билээ. Орос хэлтэй хүн ам энэ ажиллагааг эсэргүүцлээ. Мөргөлдөөний явцад хэдэн арван хүн шархагдаж цагдаа нар 1200 хүнийг сатууллаа. Оросын иргэн Дмитрий Ганин амь үрэгджээ.