Чернобылийн АЦС-ын нэгэн реакторт 23 жилийн өмнө 1986 оны 4-р сарын 26-д гарсан осол эрчим хүчний түүхэн дэх  хамгийн том осол юм.» Станц орчим нутгийг бүрэн аюулгүй болгохын тулд хагас зуун жил шаардагдана» гэж эрдэмтэд таамаглаж байна.
Дэлхийн олон нийт АЦС-ийн осолын улмаас нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалыг 4-р сарын 26-д хүндэтгэдэг. Энэ осол иймэрхүү ганц осол бишээ. Америкийн Пенсильвания муж дахь Тримай Айленд хэмээх АЦС иймэрхүү осол  1979 онд гарсан билээ. Харин Чернобылийн осолоос хэдэн сая хүн нэрвэгдсэн учир дэлхийн олон нийт атомын эрчим хүчийг аюулгүй байдалыг маш сайн хангаж байгаа юм.
«Ийм осолын хор уршгийг Орос улс, Украин улс ч дангаараа даван туулж чадахгүй байсан учир 1997 онд Чернобылийн фонд байгуулсан билээ. Түүнд одоогийн байдлаар 28 улс нэгдсийм. Фондын цүглуулсан мөнгөөр эвдэрсэн реакторыг бунхалсан» гэж Курчатовын хүрээлэнд Чернобылийн АЦС-тай холбоотой ажлыг хийж байгаа хэсгийн удирдагч Александр Боровой хэлэв.
ДИК: Бидний ажлын дүнд өнгөрсөн 23 жилд аюултай нэгэн ч осол гарсангүй. Бид реакторын хэлтэрхийнуудыг хянаж, станцын хийцийг бэхжүүлэн тогтворжуулж, шинэ бунхан барих ажлын стратеги боловсруулсан нь тун чухал юм. Ийм стратеги биелүүлвэл станцын ажил байгал орчинд ямар ч аюул учруулахгүй. Чернобылийн АЦС-ын осолын учир шалтгааныг илрүүлж байгаа шинжээчид «операторууд алдаа гарган, буруу ажилласан нь гол учир шалтгаан болон гэж тэмдэглэж байна. Реакторыг ажлуулсан журам түүний хийцийн болон төслийн шинжлэх ухааны үндэслэлийн дүтагдалуудыг илрүүлсэн билээ.» Чернобылийн осолтой адил осол дахин гарахгүй гэж «Курчатовын хүрээллэн хэмээх оросын шинжлэх ухааны төвийн захиралын зөвлөх Андрей Гагаринский бат хэлэв.
Чернобылийн станцийн реакторууд шиг реакторуудыг Оросод одоо ч ашиглаж байна. Тэдгээр нь манайд АЦС-уудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчний бараг хагасыг үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ нь нилээд өөрчлегдсэн бөгөөд өөр түлш ашиглаж байгаа реакторууд учир осол дахин гарахгүй нь тодорхой юм. Реакторуудын аюулгүй байдлын одоогийн хэмжээ бол онц  байдал гарсан үед их цацраг идэвхжилийг агаарт алдахгүйн болон хүн амын хүвьд ямар ч аюул заналхийлэхгүй байх баталгаатай юм.
Чернобылийн осолоос хойш өнгөрсөн жилүүдэд атомын станцын аюулгүй байдлын бүх системийг дорвитой шинэчлэн өөрчилснийг шинжээчид тэмдэглэв. АЦС-ийн төслийн хамгаалах системын үнэ нь түүний нийт үнийн бараг 40 хувь болдог юм. Оросын станцууд хамгаалах системынхаа үзүүлэлтээр дэлхийн шилдэг 10 станцийн тоонд орлоо.
Атомын эрчим хүчний сонирхолыг Оросод болон дэлхийн бүх улс орнуудад сэргээж байна. Улс оронууд эрчим хүчний талаар хэнээс ч шалтгаалахгүйгээр, цахилгаан эрчим хүчийг тогтвортой хүлээж авхыг хүсэн эрмэлзэж байна. Цөмийн түлшний олон улсын хяналтыг бэжхүүлж, атомын станцийг үйлчилэх ажлын чанрыг дээшлүүлэх аргаар аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэж байна.