0Орос улсад тогтсон заншлаар дурлалт олон хос “Красная горка” ардын хаврын баярын өдөр амжиж гэрлэхийг хичээж байна. Улаан өндөгний баярын сүүлчийн ням гаригт гэрлэвэл сайн гэж үздэг байна. Тэгэхлээр Москва хотноо 4-р сарын 25 болон 26-нд 1800 хүн хувь заяагаа холбохоор төлөвлөжээ. Орос оронд эрт дээрээс энэ өдөр хамгийн түрүүнд цас хальсан ууланд зугаалж тэмдэглэдэг байна. Эндээс “Красная” /красивая/ уул нэртэй болжээ. “Улаан уул хаврын баярын өдөр гэрлэсэн хос мөнх хамтдаа байдаг гэсэн оросын эртний үг байдаг байна.