0Орос улс шөнө нисдэг тэрэг жолоодоход зүүх нүдний шил бүтээв. Нисэгч ийм шил зүүгээд нисдэг тэргээ өдрийн аль ч цагт тоноглолгүй талбайд буулгаж, сураггүй болсон хүн, тээврийн хэрэгслийг хайх боломжтой. Нүдний шилийг нисэгч харанхуйд аливаа объектын жижиг хэсгийг ч харах боломжтой онцгой материалаар хийсэн тул арилжааны нууц гэж үзэж байна. Москвагийн “Геофизик-НВ” компани энэ нүдний шилийг бүтээжээ.