Нью-Йоркийн “Кристис” дуудлага худалдаанд оросын бүтээлийг нийт 13 сая гаруй доллароор худалдав. Оросын нэрд гарсан эрдэмтэн Николай Рерихийн төвд хувцастай хөрөг зураг хамгийн их үнэд хүрэв. Энэ зургийг нэрт эрдэмтний хүү Святослав зуржээ. Нийт 250 орчим зураг худалдаснаас 150 орчим нь оросын зураачдын бүтээл байлаа. Фаберже пүүсийн янз бүрийн үнэт эдлэлийг мөн дуудлагаар худалджээ. Мана чулуугаар хийсэн жижиг тоть шувууг 290 500 доллароор худалдсан байна.