0Гүржийн эрх баригчид Үндэсний банкны валютын нөөцийг нийслэлээс нууцаар гаргаж байна хэмээн тус улсын сөрөг хүчнийхэн үзэж байна. Эрх баригчид Үндэсний банкны валютын нөөцийг Кутаиси хотод нууцаар зөөж байгаа тухай сөрөг хүчний удирдагчдын нэг Давид Гамкрелизе цуглааны үеэр мэдэгдэв. Эрх баригчид ард түмний хөрөнгөнд гар дүрж, Гүржээс зугтахыг оролдож байна гэсэн сэжиг төрж байна.