Орос, Украин улс хийн салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэх боломжийг хэлэлцэж байна. Орос улсын эрчим хүчний сайд Сергей Шматко Софи хотод болж байгаа олон улсын эрчим хүчний дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү мэдэгдэв. Энэ гэрээгээр Украины нутгаар хий дамжуулах тарифийг тогтоох, ил тод механимзыг баталгаажуулна. Хий дамжуулах эрсдлийг бууруулах хоёр арга зам байгааг сайд тэмдэглэв. Нэгдүгээрт тарифыг тогтоох бүгд хүлээн зөвшөөрсөн зах зээлийн зарчимд шилжих, хоёрдугаарт хий нийлүүлэх тээврийн маршрутыг төрөлжүүлэх явдал юм.