0Орос улсын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн дарга Дмитрий Песков АНУ-тай тогтоосон өнөөгийн харилцааны уур амьсгалыг “их нааштай” хэмээн тодорхойлов юм. Тэрээр манай радио компанид өгсөн ярилцлагадаа хоёр тал санал нэг байгаа хамтын ажиллагааны тэр чиглэлийг илүү үр дүнтэй ашиглахыг Москва, Вашингтон эрмэлзэж байгааг тэмдэглэв. Д.Песков үйлчлэх хугацаа нь 12-р сард дуусч байгаа Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээг шинэчлэх яриа хэлэлцээ эхэлж байгааг онцлон тэмдэглэв. Орос, АНУ олон улсын аюулгүй байдал, тогтовортой байдлыг хангахад уламжлал ёсоор хамтдаа үүрэг хүлээж байна гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн юм. Тухайлбал өнөөгийн дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулахад үүрэг хүлээж байна. Эдийн засгийн байдлын тогтворжуулахад илүү нягт хамтран ажиллахаас аргагүй болохыг талууд ойлгож байна. Өнөө үед бидний хэн нь ч зөрчилдөөн үүсгэж болохгүй Песков хэллээ.