Москва, Сөүл Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг сэргээх нэмэлт хүч чармайлт тавихын төлөө байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Өмнөд Солонгосын Гадаад худалдааны сайд Ю Мен Хван нар Сөүлд яриа хэлэлцээ хийх үеэр энэ тухай мэдэгдэв. Хэлэлцээнд оролцогч бүх тал хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай болохыг мөн тэмдэглэв. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэд дэвэргэж, үүнд дөрөөлж пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулахыг оролдохгүй байхыг Сергей Лавров урьд түншүүддээ уриалж байсан юм. Сергей Лавров Сөүл явахын өмнө Пхеньянд очиж энэ сэдвийг хэлэлцсэн билээ. Тэрээр хойд Солонгосын ажил нэгт нөхөр Пак Ы Чунтай уулзаж, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирт хандсан илгээлтийг БНАСАУ-ын дээгүүр тушаалын төлөөлөгчдөөр дамжуулсан байна.