0Орос, Гонконг визийн журмыг өөрчлөхөөр тохиролцов. Бээжинд гарын үсэг зурсан хэлэлцээр шаардлагатай дотоод үйл ажиллагаа дууссаны дараа хүчин төгөлдөр болно. Үүний дараа Оросын иргэд, Гонконгийн байнга оршин суугчид 14 хоног харилцан визгүй зорчих эрхтэй болно. Визийн журмыг өөрчилсөн нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятадын засаг захиргааны тусгай нутагтай тогтоосон харилцаанд тэмдэглэлт үйл явдал болж байна. 2008 оны дүнгээр хоёр талын бараа эргэлт 1,7 тэрбум долларт хүрч, Гонконгт ирсэн оросын иргэдийн тоо 37 мянгаас давжээ.