Орос улс хямарлыг эдийн засгаа шинэчлэхэд ашиглаж байна. Өнөөгийн хүнд үеийг даван туулах цорын ганц арга зам нь үр ашиг, үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлж, илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай болох явдал юм. Оросын засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Оросын дуу хоолой” радиод англи хэлээр жич өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Орос улсын засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээ нь үндсэндээ үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн. Энэ бол одоо гол зорилт юм. Улсын төдийгүй хувийн компаниуд, мөн төрийн машин бүхэлдээ үйл ажиллагаагаа зүй зохистой болгохыг чармайж байна хэмээн Д.Песков хэлэв. Үйл явдлын хөгжлийн талаарх таамаглалын тухайд ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга санхүүгийн уналт, хямарлын шинэ давалгаа нүүрлэж байгаа тухай зарим шинжээчдийн гутранги таамналтай санал нийлэхгүй байна. Ихэнх орон энэ асуудалтай тулгарсныг мартаж болохгүй. Орос улс бол дэлхийн эдийн засгийн нэг хэсэг хэмээн Песков тэмдэглэв. Магадгүй Орос улс энэ хямарлын үр дагаврын эсрэг тэмцэхэд зарим орноос илүү сайн бэлтгэлтэй байж болох юм. Гэхдээ Орос улсад бэрхшээл тулгарч байна. Бид шилэн хоргоны цаана, ариутгасан нөхцөлд бус битүү орчинд хямарлын эсрэг тэмцэж байна. Өдөр ирэх тусам дэлхийн зах зээлд болж байгаа бүхэн бидэнд нөлөөлж байна. Эрчим хүчний нөөц, металлын үнэ өөрчлөгдөж, эрэлт буурсантай холбоотойгоор бэрхшээл тулгарч байна. Санхүүгийн уналт нүүрлэж байна хэмээн таамаглаж байгаа хүмүүстэй санал нэгдэхгүй байна. Бэрхшээл тулгарах нь гарцаагүй, гэхдээ засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээ нэгмөр нааштай үр дүнд хүрсэн. Энэ арга хэмжээ шавхагдах шинжтэй ч, бүх өвчнийг анагаах эм шиг үйлчлэх аргагүй. Гэхдээ энэ арга хэмжээний дүнд хямарлын хор хохирлыг нэлээд бууруулж, үр нөлөө нь илэрхий байна. Цаашид сөрөг үр дагаврыг нэлээд бууруулна гэж бид найдаж байна. Орос улс эрт дээрээс хямаралтай тэмцэж байна. Засгийн газар хямаралтай тэмцэх удирдлагын үнэ цэнэтэй туршлагатай боллоо. Мэдээж хангалттай үр нөлөөтэй ажиллагаа явуулаагүй зарим салбарын сайд нарыг шүүмжилж болно гэж Песков тэмдэглэв. Дэлхийг хамарсан энэ хямарал анх удаа тохиосныг санах хэрэгтэй. Үүнээс туршлага суусан нь цаашид тохиох сорилыг даван туулахад тус болно. Нааштай үр дүн гарч байгаа нь илт байна гэж Д.Песков ярьж байна. Төв банк саяхан хүүгийн хувь хэмжээгээ буурууллаа. Энэ нь үндэсний валютад итгэх итгэлийг нэмж, зах зээлд дамын наймааны уур амьсгалыг намжааж байна. Өөдрөгөөр харахад арай эрт байна. Гэхдээ уналт болохгүй гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн эдийн засгийн хямарал “Медведев-Путин” хоршлолыг улам бэхжүүлж байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын харилцаа хурцадсан тухай цуу яриа дайснуудын хий хоосон яриа юм. Зарим ажиглагч өнөөгийн системд ан цав гаргахыг хүсч байна. Тэд үүнээс ашиг хонжоо олж, их ажилтай болох юм. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр төрийн босоо удирдлага ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газар маш сайн ажиллаж байна.
<сонсох>