НҮБ-ын “Чернобылийн асуудлаарх эрдэм шинжилгээ-мэдээллийн олон улсын сүлжээ” шинэ төслийг Чернобылийн атомын цахилгаан станцын ослын 23 жилийн ойн өмнөхөн баасан гаригт Нью-Йоркт танилцуулав. Төслийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, НҮБ-ын бусад байгууллага хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд ослын үр дагавар, хор уршгийг арилгах талаар эрдэмтдийн хийсэн дүгнэлтийг осолд нэрвэгдсэн хүн амд хүргэнэ гэж хэвлэлийн бага хурал дээр уламжлав. Мэргэжилтнүүдийн практик зөвлөлгөөний дагуу осолд нэрвэгдсэн хүмүүс Чернобылийн осолд өртсөн нутаг дэвсгэрт эрүүл хэв маягаар оршиж, тус бүс нутгийг хэвийн амьдралд буцааж оруулна. Төслийг 3 жил хэрэгжүүлнэ. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны 4-р сарын 26-нд осол гарсны уршгаар Украин, Орос, Белорусын ихэнх нутаг дэвсгэр сүйдсэн юм.