Софид болж байгаа эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа төлөөлөгчид “Өмнөд Урсгал” төслийг дэмжиж байна. Төслийн хүрээнд оросын хийг Хар тэнгисийн ёроолоор европт хүргэх хоолойг барих юм. Болгарын нийслэлд өчигдөр эхэлсэн форумын эхний өдөр Орос улсын эрчим хүчний сайд Сергей Шматко энэ тухай мэдэгдэв. Орос улс европчүүдэд хүргэх хийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой төдийгүй ийм боломжтой юм хэмээн Шматко тэмдэглэв. Европын Холбооны сурталчлан ухуулж байгаа “Набукко” хийн хоолойн өөр төслийн тухайд Орос улс үүнд оролцох бодолгүй байна гэж сайд хэллээ.