0Орос улс АНУ болон өрнөдийн бусад улстай зөвхөн ижил түвшинд хамтран ажиллахад бэлэн байна гэж Сангийн сайд Алексей Кудрин Вашингтон дахь олон улсын эдийн засгийн хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Тэгш бус түншлэлээс үүдэлтэй үл итгэлцлийг даван туулбал санаанд оромгүй нааштай үр дүнд хүрнэ гэж тэрээр хэлэв. Ардчиллын үндэс суурь, зах зээлийн эдийн засагтай орчин үеийн Орос улс “дүн авдаг сурагч” шиг байхыг хүсэхгүй. Тиймээс АНУ-ын тухайд бие биедээ дөхөхдөө тэгш эрхийн үндсэн дээр, холбогдох баталгааг бэхжүүлэх алхам хийх ёстой. Орос улсад эдийн засаг, цэргийн хүчин чадлын хувьд ийм эрх бий хэмээн Кудрин тэмдэглэллээ.