НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний жагсаалтад умард Солонгосын хэд хэдэн компанийг оруулсан нь Пхеньяны эсрэг хоригийг чангалж байгаа хэрэг биш юм. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгчийн газарт энэ тухай мэдэгдэв. БНАСАУ-ын эсрэг 2006 онд авсан олон улсын хоригийн журмыг тодорхой хэмжээгээр нэмэх тухай ярьж байгаа хэрэг юм хэмээн төлөөлөгчийн газар тайлбарлав. Аюулгүйн Зөвлөл баасан гаригт баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой гурван компанийн эсрэг хоригийг сайшаав. Эдгээр компанийн гадаад дахь дансыг битүүмжилж, бусад орны түншүүд тэдэндтэй хамтын ажиллагаагаа зогсоох ёстой билээ. Үүний зэрэгцээ БНАСАУ Йонбен дахь цөмийн түлш дахин боловсруулах үйлдвэрийн ажиллагааг сэргээсэн байна.