0“Первая грузовая компания” Оросоос Монгол Улсад нефть бүтээгдэхүүн нийлүүлж эхэллээ. Долоон цистерн бүхий нефтийг Зүүн өмнөд Сибирийн төмөр замын Суховский өртөөнөөс хилийн Наушки өртөөгөөр дамжуулан монголын талд хүргэнэ. 2009 оны 4-р сарын сүүлч хүртэл 22 мянган тонн бензин, дизель түлш нийлүүлэхээр төлөвлөж байна.