ОХУ-ын Тээврийн яамны сайд Левитин 4-р сарын 23-нд Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзав. Игорь Левитин энэ оны 3-р сард болсон худалдаа-эдийн засаг, эрдэм шинжилгээ техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын комиссийн 13 дахь хурлын ажлын үр дүнгийн талаар Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад мэдээлэв. Уулзалтын үеэр сайд нар Монголын төмөр замын өнөөгийн сүлжээг хөгжүүлж, шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Улаанбаатар төмөр замын ажлын бүтээмжийг дээшлүүлэх арга замыг хэлэлцлээ. Монгол улсад ашигт малтмалын орд газар эзэмших төсөлд оросын компанийг оролцуулах асуудлыг мөн хэлэлцэв.