Армени, Турк улс түүхийн бүрхэг хуудсыг өөрчлөхийг эрмэлзэж байна. Османы эзэнт улсын үед армян үндэстнийг хоморголон устгахад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнө Ереван, Анкара харилцаагаа зохицуулахаар бэлэгдлийн чанартай тохиролцов. Өнгөрсөн зууны энэ эмгэнэлт үйл явдлаас хөрш хоёр орон, ард иргэд нь олон арван жил хуваагджээ.
Дэлхийн өнцөг буланд оршин суугаа армян үндэстнүүд бөөнөөр хоморголон устгах үеэр амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг 4-р сарын 24-нд тэмдэглэдэг. Дэлхийн олон орны христос шашны сүмд буяны ном хурж, зул өргөдөг. Энэ өдөр 1915 онд дэлхийн нэгдүгээр дайнд хуучин Германы талд байсан Турк улс армян үндэстнийг эх нутгаас нь хөөн зайлуулж, хүмүүсийг хоморголон устгаж эхэлсэн юм. 20-р зууны эхэнд Туркийн эзэнт улсад 2 сая гаруй армян үндэстэн оршин сууж байсан юм. Христийн шашинтнуудтай хөрш зэргэлдээ орших нь пан туркийн үзэл санаанд нийцээгүй байна. Орос-туркийн дайнд ялагдсан нь Туркийн эрх баригчид армянчүүдийг орос улстай сүлбэлдсэн хэмээн буруутгах шалтгаан болжээ. Үүнээс үүдэн армян үндэстнийг хороож эхэлжээ. 1,5 сая орчим армян үндэстнийг устгаж, үлдсэн нь дэлхий даяар таржээ. Армян үндэстнийг хоморголон устгасан нь хүн төрлөхтөнд чухал сургамж болсон гэж оросын түүхч Михаил Александров итгэлтэй байна: "Өрнөдийн орнууд дэлхийн нэгдүгээр дайны дараа хоморголон устгасан баримтыг бараг үгүйсгэж, Орос улсын эсрэг Туркийг ашиглахыг оролдож байсан тул түүхэн шударга ёсыг сэргээх армянчүүдийн оролдлогоос бүх талаар бултаж байсан юм. Үүний дүнд Германид Гитлер төрийн эрхэнд гарсны дараа Европт хоморголон устгах эмгэнэлт үйл явдал давтагдаж, олон үндэстнийг хороосон. Энэ нь гадаад бодлогод хоёр нүүр гаргаж болохгүй болох бас нэг сургамж болсон гэж эрдэмтэн үзэж байна.  Армян, еврей үндэстнийг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн олон орон 21 зууны хоморголон устгасныг буруушаах улс төрийн эр зориг байхгүй байна. Өнгөрсөн оны 8-р сар хүртэл тайван оршин сууж байсан Осетид Гүрж халдан түрэмгийлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Москва энх тайван тогтооход Тбилисиг албадах эрс алхам хийсний дүнд Өмнөд Осетийн ард түмнийг устгахаас аварсан.
Кавказын тогтвортой байдлыг бэхжүүлэх хандлага энэ бүс нутгийн хөгжлийн гол чиглэлийн цаашид тодорхойлох нь илэрхий. Харилцан хүндэтгэх, сайн хөршийн харилцаа тогтоох замд Армени, Турк анх удаа “замын зураг” боловсруулсан нь үүний баталгаа юм. Хоморголон устгах баримтыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх оролдлогоос татгалзах, Азербайжаны зөрчилд Уулын Карабахыг дэмжихээ зогсоохыг Анкара Ереванаас шаардаж байгаа юм. Хоёр орон харилцаагаа хэвийн болгохын өмнө талууд энэ хоёр саадыг даван туулах хэрэгтэй. Түүхэндээ шинэ хуудас нээх Ереван, Турк улсын улс төрийн хүсэлд анд нөхөд, түнш, холбоотнуудын идэвхтэй дэмжлэг гарцаагүй шаардлагатай байна. Москва энэ үйл явцад үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна.