0 Орос улс 2030 он хүртэл хийн салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусч байна. Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шинэ механизм байгуулах шаардлагатай тухай мэдэгдэв. Ашхабадад болсон “Эрчим хүчний нөөцийг найдвартай, тогтвортой дамжуулах, олон улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг хангахад түүний гүйцэтгэх үүрэг” олон улсын бага хурлын үеэр ОХУ-ын засгийн газарт түлш эрчим хүчний асуудал хариуцсан Засгийн газрын дэд сайд Игорь Сечин ийнхүү мэдэгдэв.


0Энэ нэр хүндтэй бага хуралд олон улсын болон бүс нутгийн томоохон байгууллага, дэлхийн олон арван орны төлөөлөгч, дэлхийд нэрд гарсан 100 орчим нефть хийн компанийн төлөөлөгч цуглажээ.


0Гадаадын оронд байгалийн хий нийлүүлэхээр байгуулсан гэрээ, засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу үүргээ биелүүлэх, оросын хэрэглэгчдэд хий найдвартай нийлүүлэх чадалтай хөгжлийн стратегийн чиглэлийн эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох нь ОХУ-ын хийн салбарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний гол зорилго хэмээн Орос улсын Засгийн газрын дэд сайд Ашхабадын олон улсын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв.


0ОХУ-ын Засгийн газрын дэд сайд мэдэгдэлдээ эрчим хүчний нөөцийг тээвэрлэхэд зохистой дэд бүтцийн зарчмыг тодорхойлсон юм. Хууль эрхийн уялдаатай үндэс нь эхний зарчим байна. “Эх газрын усан доорх үргэлжлэлд сүүлийн үед орд газрыг эрчимтэй боловсруулж байгаа тул Арктик, Каспийн тэнгис зэрэг дэлхийн бие даасан бүс нутгийн хууль эрхийн статусыг зохицуулах асуудал онц хурцдаж байна” хэмээн Сечин хэлэв. Аливаа төслийг найдвартай нөөцөөр хангах нь бусад чухал зарчмуудын нэг юм. “Ийм үндэслэл байхгүй бол дурын төслийг улс төржүүлж, үйлдвэрлэгч, хэрэглэгч оронд ихээхэн эрсдэлтэй” гэж оросын Засгийн газрын дэд сайд тэмдэглэв. Төслийн экологи, технологийн аюулгүй байдал, эдийн засгийн үндэслэлтэй тариф, энэ тарифаар эрчим хүчний нөөцийг тээвэрлэж, нийлүүлэх урт хугацааны гэрээ зэрэг нь чухал зарчим юм хэмээн Сечин хэллээ.


0Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрчим хүчний судалганы төвийн ахлах ажилтан Игорь Томберг Засгийн газрын дэд сайд Сечиний мэдэгдлийг ийнхүү тайлбарлаж байна.


0Маргаанд ялангуяа Европын хамтын нийгэмлэгтэй манай байр суурийг бэхжүүлэх дорвитой оролдлого юм. Европын Холбоо “либералчлалын гурав дахь багц” гэгчийг баталсны дараа энэ оролдлого хүчирхэгжсэн. Игорь Сечины санал болгосон зарчмын нэг урт хугацааны гэрээгүй ажиллах боломжгүй гэсэн нь европын маргаантай санаачилгад шууд хариулж байна. Нөөц, аюулгүй байдлыг хангах зарчим нь гарцаагүй “Набукко” төсөл, үүнийг олон улсын хууль эрхийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлыг хэлж байна. Үүнээс гадна “Транс-Каспи”-д хамаатай.


0Ерөнхийлөгч Д.Медведев саяхан Финляндад албан ёсоор айлчлахдаа эрчим хүчний аюулгүй байдлын салбарын шинэ үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэгт санал болгосон. Игорь Сечиний мэдэгдэл үүнд дорвитой үндэслэл болж байна гэж манай шинжээч үзэж байна.