0Хойд Солонгост орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Оросын төв” Пхеньянд нээгдлээ. Энэ төв Пхеньяны гадаад хэлний хүрээлэндл байрлах бөгөөд Оросын орчин үеийн амьдралыг өгүүлсэн түүх, дүрс бичлэгийн томоохон цуглуулгатай, орчин үеийн компьютерээр тоноглогджээ. Төвийг нээх ёслолд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон байна. Хэд хэдэн оронд ажиллаж байгаа энэ байгууллага олон улсын соёлын солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.