0Ерөнхийлөгч Михаил Саакашвилийг огцрохыг шаардаж байгаа Гүржийн сөрөг хүчин Тбилисийн олон нийтийн телевизийн урд “ёс суртахууны хонгил” зохион байгуулахаар шийджээ. Олон нийтийн телевиз өнөөгийн эрх баригчдыг эсэргүүцэгчдийн ажиллагааг бүрэн бус, нэг талыг барьж дамжуулж байна хэмээн сөрөг хүчин үзэж байна. Сөрөг хүчин Саакашвилийн замыг хаах бодолтой байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм. Тэд Сакашвилийн оройн зоог барих кафений өмнө эсэргүүцлээ илэрхийлжээ. Улс орныг эдийн засгийн хямаралд оруулсан, хүний эрхийг олонтаа зөрчсөн хэмээн сөрөг хүчин ерөнхийлөгчийг буруутгаж байгаа юм.