0 Орос-НАТО-ийн зөвлөлийн сайд нарын түвшний хуралдаан 5-р сарын 19-нд Брюссельд товлосоноороо болно гэж Москвагийн Гадаад хэргийн яам баталлаа. Оросын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ. Уулзалтаар өнгөрсөн оны 8-р сард Кавказд болсон үйл явдлын улмаас тасалдсан хамтын ажиллагааны улс төрийн асуудлыг хэлэлцэнэ гэж Гадаад хэргийн яамны эх сурвалж уламжлав. Орос-НАТО-ийн Зөвлөлийн ерөнхий штабын дарга нарын 5-р сарын эхэнд төлөвлөсөн уулзат болох эсэх нь эргэлзээтэй байна гэж тэр тэмдэглэв. НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин хэлэхдээ НАТО Гүржийн нутагт цэргийн сургалт хийх шийдвэрээ өөрчлөхгүй бол цэргийн харилцаагаа сэргээхгүй гэжээ.