0Дээрэмчдийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа Чечений дөрвөн дүүрэгт саяхан цуцалсан терроризмын эсрэг ажиллагааны дэглэмийг сэргээлээ. Уулын Шалинск, Шатойск, Веденскийн дүүрэгт 4-р сарын 23-аас онц байдал тогтоожээ. Үүнээс өмнө Итум Калинскийн дүүргийн хэд хэдэн сууринд онц байдал тогтоосон юм. Хууль сахиулах байгууллага, гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчдөд халдахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл Чечений хууль сахиулах байгууллагад ирсэн юм. Энэ жил зэвсэгт этгээдүүд 16 зэвсэгт халдлага үйлдэх үеэр 8 хүн үрэгдэж, 20 цагдаа, цэргийнхэн шархадсан байна.