0 Оросын “Коралнес” загас агнуурын хөлөг онгоц өнөөдөр Норвегийн эргийн ойролцоо живлээ. Аврах багийн мэдэгдсэнээр багийн 17 гишүүнээс 16 хүнийг аварч, нэг хүн үрэгдсэн байна. Уснаас нисдэг тэргээр татаж авсан хоёр хүний нэг юм. Хоёр дахь хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Тромс хотоос 70 бээрийн зайд осол гарсан дохио дуугарчээ. Загас агнуурын “Коралнес” хөлөг онгоцыг Норвегт хийсэн байна. Багийн бүх гишүүн оросын иргэн байжээ.