0“Аэрофлот” Оросын нисэх компани “дайны алдар цуут газраар” ахмад дайчдад зориулсан арга хэмжээ явуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд дэлхийн хоёрдугаар дайнд оролцогчид, Ленинградын бүслэлтэд байсан хүмүүс, фашист германы хорих ангид байсан хоригдлууд Орос улсын дурын цэгт, Польш, Румын, Серби, Украин, Хорват, Австри, Чехид үнэ төлбөргүй очих эрхтэй юм. Компанийн удирдлагын мэдэгдсэнээр нисэх онгоцны тасалбарыг 4-р сарын 14-өөс 5-р сарын 28-нд олгож байгаа бөгөөд 5-р сарын 4-28-нд зорчих боломжтой. Тасалбар сарын хугацаанд хүчинтэй.