0Орос улсад “Георгиевийн тууз” уламжлалт ажиллагаа эхэллээ. Энэ ажиллагааг анх 2005 онд зохион явуулснаас хойш Украин, Эстони, Герман, Их Британи, АНУ болон бусад оронд нэлээд дэлгэрчээ. Дайны талбарт амиа алдсан хүмүүсийн дурсгал, дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдыг хүндэтгэх үүднээс 5-р сарын 9 хүртэл хар, шаргал судалтай тууз тараана. Туузыг автомашины антен, цүнх, хувцсанд уядаг байна. Дайны баатаруудыг шагнаж байсан Гавьяаны одонг хар, шаргал өнгөөр чимдэг байсан тул тууз ийм өнгөтэй байна. Алс Дорнодын Өмнөд Сахалинскийн оршин суугч хамгийн түрүүнд ийм тууз авчээ.