0Чечений гурван дүүрэгт терроризмын эсрэг ажиллагааны дэглэм тогтоов. Чечений бүгд найрамдах улсын хэвлэлийн нэгдсэн төвийн дарга Владимир Патрины хэлснээр дээрэмчдийн бүлгийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбогдуулан уулархаг нутагт ийм дэглэм тогтоожээ. Мөн л шалтгаанаар тус бүгд найрамдах улсын өөр хоёр дүүрэгт ийм дэглэм тогтоосон байна. Тус бүгд найрамдах улсад 10 жил үйлчилсэн терроризмын эсрэг ажиллагааны дэглэмийг энэ сарын эхээр Чеченьд өөрчилсөн юм. Энэ удаа иргэний эрх чөлөөг хязгаарлалгүй энгийн аргаар дээрэмчидтэй тэмцэж байна.