0Санкт-Петербург хотод Фабержегийн өргөөний түүхийн үзэсгэлэн нээгдлээ. Нева мөрний эрэг дээрх хотод Финляндын өдрүүд болж байгаа, мөн “Гоёл чимэглэлийн Орос улс” хөтөлбөрийн хүрээнд энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Оросын болон гадаадын байгууллага, хувь хүмүүс эд хэрэглэлээ тавилаа. Тухайлбал үзэсгэлэнд ирсэн хүмүүс Фабержегийн гол мастеруудын нэг Хенрик Вигстремийн ажлын цомгоос чимэглэлийн цомгийн хуулбартай танилцжээ. Египетийн хаан Фарукийн эзэмшилж байсан Фабержегийн гоёл чимэглэлийн цуглуулгыг тавьсан 1954 оны “Сотбис” дуудлага худалдааны каталог үзмэрийн дунд байна. Фабержегийн үйл хэргийг үргэлжлүүлж байгаа оросын орчин үеийн гоёл чимэглэлийн дархчуудын бүтээл, катлогийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэв.