Рабат дахь Мароккийн Үндэсний эсэргүүцлийн музейд зөвлөлтийн ард түмний тэмцэл, гитлерийн түрэмгийллийн эсрэг түүний холбоотнуудад зориулсан үзэсгэлэн нээгдлээ. Фашист германыг ялсан 64 жилийн ойд зориулан энэ үзэсгэлэнг гаргасан байна. Үзэсгэлэнд архивын баримт бичиг, гэрэл зураг, тэр дайны томоохон тулаан, зөвлөлтийн цэргийн баатарлаг үйлсийн тухай тухай өгүүлсэн бусад материалыг дэлгэн тавьжээ. Мароккийн ахмад дайчдын байгууллагын удирдагч Мустафа аль-Ктири сэтгүүлчидтэй уулзахдаа фашизмыг ялахад Зөвлөлтийн арми гол үүрэг гүйцэтгэсэн, үүнд өчүүхэн ч эргэлзэх ёсгүй гэв.