0Дэлхийн өнцөг буланд байгаа армян үндэстнүүд 1915 онд хоморголон устгахад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна


0Дэлхийн өнцөг буланд оршин суугаа армян үндэстнүүд 1915 оны хоморголон устгах үеэр амиа алдсан 1,5 сая хүний дурсгалыг хүндэтгэж байна. Тэр эмгэнэлт үйл явдалд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг мөнжүүлэхийн тулд Ереванд хөшөө босгожээ. Олон арван мянган хүн өнөөдөр хөшөөнд цэцэг өргөж байна. Армян үндэстнүүд оршин суугаа бүх оронд мөн тэдний дурсгалыг хүндэтгэж байна. Армян үндэстнүүдийн хоморголон устгасныг олон улс хүлээн зөвшөөрсөн билээ. Турк улс үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул Ереван Анкарагийн харилцаа хэдэн арван жилээр тасалдсан юм. Өчигдөр хоёр орны Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээ эхлүүлэх тухай тохиролцлоо.