Гүрж, Өмнөд Осет, Орос улсын төлөөлөгчид, мөн Европын Холбооны ажиглагчид бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах “шууд холбоо” байгуулахаар тохиролцов. Гүржийн Эргнети тосгонд өчигдөр дөрвөн талын уулзалт болов. Гүрж, Өмнөд Осетийн хил орчмын бүсийн байдлыг хэвийн байлгах тухай Женевийн тохиролцооны хүрээнд энэ уулзалт болов. Уулзалтын өмнөхөн Цхинвал, Тбилис хилийн өдөөн хатгалагад бие биенээ буруутгасан юм . Гүрж өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдсан байна. Энхийг сахиулагчид болон иргэдээ хамгаалахын тулд Орос улс энх тайван тогтооход албадах зэвсэгт ажиллагаа явуулахаас аргагүй болсон билээ.