Орос улс Солонгосын хойгт цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан БНАСАУ-ын байр суурийг “анхааралдаа авав”. ОХУ болон БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд нарын өчигдөр Пхеньянд болсон яриа хэлэлцээний дүнг ийнхүү дүгнэж байна. Тус бүгд найрамдах улсын Гадаад хэргийн яам ийнхүү мэдэгдсэний ЦТАК агентлаг өнөөдөр тараажээ. Зөвлөлгөөний үеэр “НҮБ БНАСАУ-ын тухайд хориг тависныг оросын тал эсэргүүцэж байгаагаа дахин тэмдэглэжээ”. БНАСАУ сарын эхэнд хөөргөсөн пуужинг тойрсон асуудлыг хэлэлцээд талууд ямар ч орон хиймэл дагуул хөөргөх бие даасан эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. ЦТАК агентлагийн уламжилснаар Гадаад хэргийн сайд нар “хоёр орны нөхөрсөг уламжлалт харилцааг өргөжүүлж, хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна”. Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гаригт Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Ы Чунтай яриа хэлэлцээ хийсний төгсгөлд өнөөгийн хүнд нөхцлийг зургаан талын хэлэлцээгээр даван туулна гэдэгтэй итгэлтэй байгаа, мөн “сэтгэл хөдлөлд үл автаж”, үүссэн нөхцөл байдлаас гаргах гарц хайхыг уриаллаа.