Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлэгч болсноос хойш 5-р сарын 7-нд нэг жил болно. Тэрээр улс оронд нь ба өөрт нь чухам ямар өргөн хүрээтэй түвэгтэй асуудлууд тулгарахыг тэр үед төсөөлөх ч аргагүй байсан бололтой.
Дмитрий Медведев урьдын ерөнхийлөгч Владимир Путинаас нэлээд хүнд байдалд орсоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Урьд зах зээлийн сайн тухайн байдал баяжиж буй нийгэмд эрх баригчид нэр хүнд дээшлэхэд туслаж байсан. Гэвч эдийн засгийн хямарал удирдлагын нэр хүндэд хүчтэй цохилт болов. Харин нийгэм судлаачдын мэдээ баримтаас харахад хүн амын үлэмж хэсэг нь өнөөгийн ерөнхийлөгчийг хүнд нөхцөлд тогтвортой байдлыг хангаж мэдэх шийдэмгий улс төрч хэмээн үзэж байна. Иргэний ба эдийн засгийн эрх чөлөөг өргөжүүлэхэд чиглэсэн Дмитрий Медведевийн бодлого үүнд тус дөхөм үзүүлэв. Эдгээр эрх чөлөөг ерөнхийлөгч дунд анги, шинэ эдийн засгийг төлөвшүүлэх үндэс хэмээн үзэж байна.
Медведев холбооны телевизийн нэгэн сувагт саяхан өгсөн ярилцлагдаа ардчиллын зарчмыг хүн амын нийгмийн баталгаатай нэг эгнээнд тавьсан байна. Энэ нь ерөнхийлөгч өнөөгийн эрх баригчдыг эсэргүүцэж буй нийгмийн либерал хэсэгтэй оновчтой хамтран ажиллахад бэлэн байгааг илтгэн харуулав. Улс төрийн технологийн төвийн захирлын нэгдүгээр орлогч Алексей Макаркин эл сэдвийг үргэлжлуулэн ярихдаа, “Д.Медведев урьдчилан таамнаж болох тухтай ойлгомжтой нөхцөлд ерөнхийлөгчийн алба хашиж эхэлсэн бол өнөөгийн байдал хүнд түвэгтэй байна. Еренхийлөгч ер бусын шийдвэр гаргах шаардлага тулгарав. Тэрээр ийн шийдвэр одоо гаргаж байна. Нэлээд ноцтой хямарал гарсныг өнгөрсөн оны 11-р сард бүрэн ойлгосон. Оросын дотоодын янз бүрийн бүлгийн хамтрасан хүчин чармайлтаар хямарлыг давж болно. Д.Медведевийн олон алхам үүнтэй олон талаар холбоотой. Макроэдийн засгийн үзүүлэлт сайн байсан үед засгийг шуумжилж буй нийгмийн серег булгуудтэй яриа хэлцээ хийх шаардлагагүй байсан. Засаг захиргаа тогтвортой нэр хүндтэй байхад ийн яриа хэлэлцээ хийж яах нь вэ? Харин хямаралтай тэмцэж буй өнөө үед сөрөг бүлгүүдтэй яриа хэлцээ хийх нь чухал боллоо. Иймээс Медведев нийгмийн либерал хэсэгтэй харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн хэдэн алхам хийсэн юм. Байдлаас харахад улс төр, эдийн засгийн шинэтгэлийг мэргэжлийн ч нийгм-улс төрийн ч чөлөөт үйл ажиллагааны уур амьсгалд хэрэгжүүлж болно гэж ерөнхийлөгч Д. Медведев үзэж байна.