Оросын шинжээчдийн нийгэмлэг дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн тухайн байдлаас үл шалтгаалах үндэсний эдийн засгийг байгуулах асуудлаар санал шүүмжлэл явуулж байна. Олонхи нь үүнд гадаадын туршлагыг хэрэглэхийн төлөө байна.
Мэдээжээр шинэчлэл бүр өөрийн онцлогтой. Харин янз бүрийн оронд үйл явцыг урагш ахиулсан салбарууд адил төстэй хэдэн шинжтэй. Үйлдвэржүүлэлтээс хойшх нийгмийн судлалын төвийн захирал Владислав Иноземцев үүнд анхаарал хандуулан ярихдаа, “Шинчлэлийн замаар амжилттай замнасан улс орнуудын туршлагаас харахад аж үйлдвэрийн шинчлэлийн зүтгүүр болсон салбарууд хэд хэдэн шаардлагад нийцэх ёстой. Энэ нь их хэмжээний бүтээгдэхүүн гаргаж буй ажиллах хучний үлэмж хэсэгт ажил өгөх гадаадын зах зээлд амжилттай гарч буй салбар байх ёстой. Япон, Өмнөд Солонгос, Хятад улсын туршлага үүнийг нотлон харууллаа. Шинэчлэгдэж буй салбар дан дотоодын зах зээлийг баримжаалах ёсгүй. Учир нь гадаадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх биш тодорхой хөнгөлөлт өөрсдөө олох хүсэл бий болдог. Оросын автомашины аж үйлдвэр үүний тод жишээ болсон. АВТОВАЗ-ад шууд үзүүлсэн дэмжлэг эрэлт унахаас аварч чадсангүй. Оросын төмөр зам компанийн удирдагч Владимир Якунины ярьснаар бол оросын автомашинуудыг Алс Дорнодод тээвэрлэхийг урамшуулах арга хэмжээ одоогоор үр дүнд хүрэхгүй байна. Орост угсарсныг орлцуулан гадаадын үйлдвэрлэлийн машиныг бодоход ЖИГУЛИ машиныг авахгүй байна. Энэ нь ойлгомжтой. Шудрага өрсөлдөөнөөс зайлсхийж буй АВТОВАЗ бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахыг төдий л эрмэлзэхгүй байна.
Харин шинэчлэл шаардсан салбарууд гадаадын технологийн ололтыг дээд зэргээр ашиглаж шудрага өрсөлдөөнд ялах ёстой гэж шинжээчид үзэж байна. Түүхий эдийн экспортын орлогын хөрөнгөөр эдгээр технологийг худалдан авах хэрэгтэй.
Нефть болон өөр төрлийн түүхий эдийн худалдаа оросын төсвийг одоогоор бүрдүүлж байна. Асуудлын шийдвэрийг мухардмал байдлаас гаргахыг эрх баригчид оролдож байна. Хямралт нөхцөлд үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгийн хэмжээг багасгах хэрэгтэй гэж сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Улсаас АВТОВАЗ-д үзүүлсэн дэмжлэгийн тухайд гэвэл үйлдвэр хот бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдсон нийгмийн үүрэг түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ганц шалтгаан болсон гэж сайд онцлон тэмдэглэв.