“Лингво-2009” орчуулагчдын тэмцээн Улаан Үдэд саяхан болж дууслаа. Бүгд Найрамдах Буриад улсын Худалдаа-аж уйлдвэрийн танхим буриадын хотын захиргаа, Бүгд Найрамдах Буриад улсын үндэсний хүмүүнлэгийн их сургууль, Улсын их сургуулийн үндэсний хүмүүнлэгийн номын сантай хамтран тэмцээнийг гурван жил дараалан зохион байгуулж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович тэмцээн болон түүний явцын тухай ярихыг Буриадын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гуйцэтгэх захирал Ольга Койновоос хусчээ. “Энэ оны тэмцээн англи, германии, монгол, хятад, буриад, эвенк гээд зургаан хэлээр боллоо. Тэгэхдээ германи, эвенк хэлний орчуулагчид тэмцээнд анх удаа оролцсон. Өрсөлдөгчдийн тоо нэмэгдэж, 55 болсон. Эд бол гол төлөв буриадын их дээд сургуулийн оюутан багш нар юм. Бүр хэл бичгийн факультетийн гурван доцент оролцожээ. Гурван үеийн тэмцээн болсон бөгөөд сүүлчийн үе нэлээд сонирхолтой болсон. Оролцогчид аман даалгавр биелүүлж, Буриад, Улаан Үдийн тухай сонгосон хэлээрээ үг хэлсэн юм. Буриадад орчуулагчид дутагдаж байгаа учир Бүгд Найрамдах Буриадын худалдаа-аж уйлдвэрийн танхим мөн тэмцээнийг санаачилжээ. Буриадын гадаад эдийн засгийн хэлхээ холбоо сүүлийн жилүүдэд өргөжиж, аялал жуулчлал хөгжиж байна. Иймээс гадаад хэл сайн мэддэг гадаадын төлөөгчдийг хүлээж авах туршлагатай мэргэжилтнүүд шаардагдсан. Тэмцээнд шалгарагсад Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх орчуулагчдын тухай мэдээллийн санд оруулж, өргөжүүлж байна. Түрүүлсэн хүмүүсийн цалинг нэмэх тул тэмцээнийг улам их сонирхож байна. Түүнээс гадна ялангуяа зуны улирал гадаадын жуулчдыг хулээж авах буюу компанид ажиллах боломж шилдэг оролцогчдод олгож мэдэх аялал жуулчлалын пүүс ба өөр тусгай газруудын төлөөгчдийг тэмцээний дүн гаргахад оролцохыг урьж байна.
Та тэмцээнийг хэрхэн үнэлсэн бэ? Чухам хэн хамгийн сайн оролцогч болсон бэ?
“Хятад хэлний орчуулагчид маш сайн байсан. Энэ төрөлд тэргүүн байрын төлөө ширүүн өрсөлдсөн. Эцэст Зүүн Сибирийн технологийн их сургуулийн оюутан Наталья Долженко түрүүлсэн. Тэр «хятад хэлний ирээдуйн орчуулагч» номинацад өрсөлдөж тэмцээнийг ивээсэн Орос-хятадын соёл-боловсролыг хөгжүүлэх сангийн шагнал хүртлээ. Энэ нь Бээжингийн нэг их дээд сургуульд сарын дадлага хийх шагнал билээ. Бид тэмцээнд ороллцсон монгол хэлний орчуулагчдын дунд ч сэтгэл ханамжтай байна. Гол төлөв Буриадын улсын их сургуулийн Үндэснитй хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутнууд оролцсон. Буриадын нийслэлд одоогоор зөвхөн энэ дээд сургуульд монгол хэл зааж байна. Бүгд Найрамдах Буриад улс, Монгол Улсын хоорондын хэлхээ холбоо сүүлийн үед нэлээд өргөжиж, монгол хэлнитй орчуулагчид шаардагдсан учраас манай залуучууд монгол хэл сурахаар тус улсын их дээд сургуульд очдог. Ирэх онд өрсөлдөх монгол хэлний орчуулагчдын тоо олширно гэж бодож байна. Энэ удаа Буриадын УИС-ийн оюутан Дэжидчимид Цэрэндылыкова «монгол хэлний ирээдүйн орчуулагч» номинацад түрүүллээ. Буриадын Худалдаа аж уйлдвэрийн танхимтай хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан Улаан Үд дэх Монгол Улсын еренхий консулын газраас түүнд Монголд аялах үнэ төлбөргүй виз өгсөн байна. Бүгд Найрамдах Буриад улсын Худалдаа аж уйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ольга Кайновагийн ярилцлагыг нэвтрүүллээ.

<сонсох>