Армян үндэстнийг 1915 онд хоморголон устгах үеэр амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиохын өмнө Ереван, Анкара хоёр орны харилцааг хэвийн болгох “замын зураг” төлөвлөгөөг боловсруулсан тухай зарлав. Үүний зэрэгцээ дипломат харилцаа тогтоох алхам хийсэн ч, зохицуулаагүй олон асуудал үлдсэн гэж манай тоймч Александр Ватутин тэмдэглэж байна. Мэдээж хэрэг 330 км хилээр зааглагдсан хоёр орон ямагт дайсагнаж болохгүй. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хор хохирол учруулж байна. Өвөр кавказын бүс нутагт аюулгүй байдал тогтооход үр нөлөөгүй юм. Уялдаатай “замын зураг” төлөвлөгөөг батлах нь харилцааг жинхэнээс зохицуулах бодит үйл явцын эхлэл юм. Үүний өмнө Швейцрийн зуучлалаар эрчимтэй яриа хэлэлцээ хийсэн билээ. Тулгуур зөрчлийг үл харгалзан Армен, Турк улс бүс нутагт тогтвортой байдал тогтооход сайн хөрш, харилцан хүндэтгэх сэтгэлээр оршин амьдрах ёстой юм. Гэсэн ч, Ереван, Анкара тохиролцоход хараахан алс асуудал байна. Мэдээж хэрэг 1920 оны эхэнд армян үндэстнийг бөөнөөр хоморголон устгасан явдал юм. Ереваны хувьд энэ үйл явдал еврей үндэстнийг бөөнөөр хоморголон устгасантай дүйцэх үндэсний эмгэнэл юм. Еврей үндэстнийг бөөнөөр устгасан явдлаг олон улс хүлээн зөвшөөрсөн бол армян үндэстнийг хоморголон устгасныг Турк улс тэмцсээр байж, олон улсад хүлээн зөвшөөрүүлээгүй юм. Хоморголон устгасны дараагаар сая таван зуун мянган армян үндэстэн үрэгдэж, энэ үндэстэн дэлхий даяар тарсан билээ. ТУХН-ийн орнуудын Кавказын хүрээлэнгийн орлогч Михаил Александров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа улс төрийн байдлаас үүдээд асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж хэлэв: “Сүүлийн үед Турк, Армени улс харилцан ойртож, хилээ нээх сонирхолтой байна. Арменийн хувьд энэ нэн чухал билээ. Тус улс энэ л асуудлаас болж бүслэгдсэн ялангуяа Өмнөд Осетид 8-р сард болсон дайны дараа Армени илүү эмзэг болсон нь илт билээ. Харин Турк улс одооноос гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтоо эргэн харж, өөрийн бодлогоо илүү олон чиглэлтэй болгохоор шийджээ. Зөвхөн өрнөдийн оронд уяатай байх бус ТУХН-ийн орнуудтай ойртох бодолтой байна. Үүний тулд тус улс Арменитай харилцаагаа хэвийн болгохыг оролдож байна. Армян үндэстнийг хоморголон устгасныг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхүүлэхээр дарамтлахаа больж, туркууд өөрсдийн зүгээс Армений эсрэг хоригоо цуцалж, хилээ нээх солилцоо хийж болох юм. Мэдээж хэрэг армянчүүдийн хувьд нутаг нэгтнүүдийг нь хоморголон устгасан эмэгэнэлт үйл явдлыг эргэн дурсах өдөр чухал хэвээр үлдэнэ.” Хоёр талын өөр нэг асуудал нь Уулын Карабах юм. Турк улс Азербайжантай ойр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байдаг. Армени энэ хүлээн зөвшөөрөөгүй бүгд найрамдах улсыг дэмжиж, тэнд оршин суугаа нутаг нэтгнүүдээ хамгаалдаг юм. Анкара сүүлийн жилүүдэд Өвөркавказд аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүс байгуулах санааг идэвхтэй дэвшүүлж байгааг харгалзавал талууд наад зах нь бие биенээ буруутгалгүй зөвшилцөлд хүрнэ гэсэн найдвар төрж байна.