0Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-ын цөмийн асуудлыг тойрсон асуудлыг зохицуулахад хараахан эргэлт гарна гэж үзэхгүй байгаа ч, хямарлыг даван туулах боломжтой гэв. “Энэ их хүнд асуудал, сэтгэл хөдлөлд авталгүй байгаа бааз сууринд анхаарал хандуулах ёстой” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чунтай Пхеньянд яриа хэлэлцээ хийсний төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Пхеньян хүчтэй пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа БНАСАУ зургаан талын яриа хэлэлцээнээс гарч байгаагаа зарласан билээ. Сергей Лавровын үзэж байгаагаар 2005 оны 9-р сард Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах үйл явцыг эхлүүлсэн тохиролцооны баттай үндэст буцах хэрэгтэй гэж Сергей Лавров үзэж байна. Зургаан талын яриа хэлэлцээнд оролцогч бүх хүн ийм үүрэг хүлээсэн бөгөөд бүгд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой хэмээн Сергей Лавров үзэж байна. Яриа хэлэлцээнд Орос, хоёр Солонгос, Хятад, Япон, АНУ оролцож байна.