0Туркийн томоохон банкуудын нэг Гаранти Орос улстай хамгийн түрүүнд рублээр төлбөр тооцоо хийж байна. Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюль 2-р сард Орос улсад айлчлах үеэр харилцан төлбөр тооцоог үндэсний валютаар хийхийг санаачилжээ. Хоёр орны ажил хэргийн хүрээнийхэн энэ санааг сайшаасан юм. Орос, Турк улс худалдааны томоохон түншүүд билээ. Тэдний бараа эргэлт 2008 оны төгсгөлд 34 тэрбум долларт хүрсэн байна.