0 Армени, Турк хоёр талын харилцааг хэвийн болгох тухай зарлав. Ереванд өнөөдөр тараасан Армен, Турк, Швейцарийн Гадаад хэргийн сайд нарын мэдэгдэлд энэ тухай дурджээ. Османы эзэнт улсын үед 1915 онд армян үндэстнүүдийг хоморголон устгаснаас нийт 330 км урт хилээр зааглагдсан энэ хоёр улсын харилцаанд хар толбо тогтсон юм. Жил бүр 4-р сарын 24-нд тэмдэглэдэг тэр эмгэнэлт үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнө Армени, Турк улс харилцаагаа хэвийн болгох тухай зарласан нь сайхан хэрэг юм.