0Өмнөд Солонгосын бүлэг компани пүрэв гаригт Петербургийн орчимд Хьюндай машины эд ангийг үйлдвэрлэх долоон үйлдвэр барьж эхэллээ хэмээн “Интерфакс” агентлаг үйлдвэрийн тулгын чулууг тавих ёслолын үеэр мэдэгдэв. Авто машины эд ангийг 2010 оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Өмнөд Солонгосын долоон компани “Девон”, “Донхи”, “Дувон”, “НВХ Корея”, “Сэчжон”, “Шинь Ян” болон “Сангву Хайтэк” болон Санкт Петербургийн захиргаа өнгөрсөн оны 12-р сард харилцан ойлголцлын меморандумд гарын үсэг зурсан билээ. Компаниуд хамтран төсөлд 200 сая долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэрүүдийг Каменка аж үйлдвэрийн бүст барина. Бүх үйлдвэрүүд нэг техникийн паркт байрлана. Эд ангийг аж үйлдвэрийн энэ бүст байгуулж байгаа Хьюндай үйлдвэрт нийлүүлэх юм. Эдгээр үйлдвэрүүд тэвш, суудал, хивс, дуу намжаагч, кондиционер зэргийг үйлдвэрлэнэ.