0Санхүү-зээлийн системийн үйл ажиллагааны асуудлаарх засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа ВТБ болон Альфа банкны тэргүүн Андрей Костин, Петр Авен нарын байр сууриас ийнхүү ойлгогдохоор байна. Улсын баталгааны механизмыг сайжруулах арга хэмжээг Орос улсын Ерөнхий сайд В.Путин танилцуулав. Улсаас авч байгаа тусламжийг Төв банкнаас тогтоосон 13 хувь үүн дээр 3 хувийг нэмсэн хэмжээнээс хэтрүүлэлгүй аж ахуйн нэгж, хүн амд зээл олгох үүрэг хүлээсэн банкуудад олгох капиталын хэмжээг төр засаг хоёр дахин нэмнэ. Улсын тусламж авч байгаа банкууд дээд түвшний удирдлагуудыг шагнасан, бодит салбар болон иргэдэд олгосон зээлийн хэмжээг олон нийтэд тайлагнана.